05 сарын 04-ний өдөр Зүүнсайхан уулын Дүнгэнээ, Хавцгайт, Ёлын ам орчинд тохижилтын ажлын засварыг мэргэжилтэн Т.Ганчулуун, байгаль хамгаалагч Т.Аюурзана, С.Өнөрбат, Д.Соронзонболд, жолооч Т.Өнөр, Э.Ганбат нар гүйцэтгэлээ. Хийж хэрэгжүүлсэн ажлууд:
- Оюутын амны 3 сүүдрэвчийг лакдаж өнгөлсөн
- 2 сандалны тавцан сольсон
- Эвдэрсэн ширээний тавцанг зассан
- Зогсоолын шатны хашлага никелдсэн
- Нийт 5 самбарны ар өвөр нийлсэн 10 тал мэдээлэл байрлуулахаас Мухар шивэрт-1, Дүнгэнээгийн амны-1 самбарын мэдээллийг хүн хүчний дутмаг байдал болон мөс цөмрөлттэй байсны улмаас байрлуулж амьжаагүй. Шинэ хуучин нийлсэн нийт 6 самбарны мэдээллийг байрлуулсан.