УИХ, Засгийн Газрын тогтоолоор батлагдсан эргэлтийн болон өндөршилийн тоотуудын солбилцлуудыг тулгаж хилийн зөрүүг тогтоох, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Газрын тухай”, “Ургамлын тухай” хуулиуд болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих,цагаан гоёоны эргүүл хийх  байгаль хамгаалагчдын ажил байдал, эд хөрөнгийн ашиглалттай танилцах, заавар зөвлөмж өгөх зорилгоор 2019 оны 04 сарын 17-ны өдрөөс 4 хоног хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Батгэрэл, бүсийн төв хариуцсан мэргэжилтэн Б.Тэгшжаргал, нягтлан бодогч С.Дэлгэрцэцэг, жолооч Т.Өнөр нар ажиллалаа.

            Томилолтоор ажиллах хугацаанд Зуунмод хэсгийн хариуцсан талбай, Баянбор нуруу, Баянцагааны нуруу, Дундсайханы ард хяналт шалгалт хийж Баяцагааны нурууны хайрт, Дундсайхан уулын ар Оцон гэх газарт хууль бус аргаар ашигт малтмал олборлолтын 3 зөрчлийг таслан зогсоож зөрчил үйлдсэн иргэдэд Зөрчлийн тухай, ТХГН-ын тухай хуулийг тайлбарлан өгч ухаж байсан нүхийг нь булуулан хог хаягдалыг нь түүлгэж ажиллалаа. Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргжилтэн Б.Батгэрэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагийн эрх сунгагдаж ирээгүй тул илэрсэн 3 зөрчилд зөрчлийн хэрэг нээгээгүй болно.

Тост Тосон Бумбын нурууны БНГ-ын хилийн бүс, ГГБЦГ-ын Орчны бүсийн хилийн давхцалыг тодорхойлох, Тамгат уул орчмын хилийн цэгийн баталгаажуулалтыг хийж Зулганайн голын зэгэстэй талбайн усны эх үерт эвдэгдсэн талбайн зургийг авч голын эхийн голдирлыг хамгаалах, усны тархацыг нэмэгдүүлэх арга хэмжээг орчны бүсэд үйл ажиллагаагаа явуулж байгаа АГ Майнинг  ХХК-тай хамтарч нөхөн сэргээлт хийх саналыг уламжлахаар болсон.

Ажлын явцад нийт 7 байгаль хамгаалагчийн ажилтай танилцаж заавар зөвлөмж өгч өврийн дэвтэрийн хөтлөлтөнд үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн Гурвантэс сумын засаг дарга н.Баттогтохтой уулзалт хийж орчны бүсийн зөвлөлийг шинэчлүүлэх, ахуйн зориулалтаар элс тээвэрлэлтийн асуудлыг зөвлөлдөж зохицуулалт хийхээр тохиролцож хамтран ажиллах гэрээг байгуулсан.

  Байгаль хамгаалагчдын эзэмшилд байгаа эд хөрөнгийн ашиглалтад үзлэг хийж  картжуулан үнэт цаасны тооцоо хийж байгууллагын дотоод журамд заасны дагуу 50 насны ойн хүрээнд хүндэтгэл үзүүлэх ажлын хүрээнд хамт олны гарын бэлгийг Зуун мод хэсгийн байгаль хамгаалагч Ба. Мөнхжаргал, Бү.Мөнхжаргал нарт гардуулан өгч Сэврэй сумын байгаль хамгаалах клубын сурагчдад 30 ширхэг ногоон паспортыг олгуулахаар хүлээлгэж өглөө.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now