2019 оны 04 сарын 10
Говьгурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Уламбаяр, Ц.Доржсүрэн нар 2019.04.04-05 ны өдрүүдэд Нэмэгт, Тамагт орчимд хяналт шалгалт хийж хууль бус аргаар ашигт малтмал олборлох зорилгоор явж байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож металь хайгчийг нь түр хураан ухагдсан нүхнүүдийг булуулан ТХГН, Зөрчлийн тухай хууль тайлбарлан өгч явууллаа. Урин дулаан цаг ирж иргэдийн хууль бус үйл ажиллагаа идэвхижих хандлагатай байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ