2019 оны 04 сарын 10
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс хамтран “ТӨРИЙН САНГИЙН ТӨЛБӨР ТООЦОО БА ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ” сургалтыг зохион байгуулагдахад хамгаалалтын захиргааны нягтлан бодогч С.Дэлгэрцэцэг, бичиг хэрэг нягтлан бодогч Ц.Байгалмаа нар оролцлоо. Уг сургалтад төрийн сангийн харьяа төсвийн байгууллагын нягтлан нярав 100 гаруй хүн хамрагдсан бөгөөд нэхэмжлэхэд суурилсан төлбөрийн баримт, е-баримтын талаар мэдээлэл, төрийн сангийн төлбөр тооцоо, үйл ажиллагааны журам, төсвийн зарлага, эдийн засгийн ангилал, төсвийн гүйцэтгэлийн талаар мэдлэг мэдээлэл өгсөн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ