2019 оны 03 сарын 29,30,31-ний өдрүүдэд уламжлал болон зохион байгуулагддаг ITM-2019 аялал жуулчлалын байгууллагуудын үзэсгэлэнгийн арга хэмжээ “Мишээл экспо”-д амжилттай зохион байгуулагдлаа. ГГБЦГХЗ-ны мэргэжилтэн Т.Ганчулуун тус үзэсгэлэнгийн арга хэмжээнд байгууллагаа төлөөлөн оролцож, говийн аялал зохион байгуулдаг тоур компаниудын судалгааг авч, хамтран ажиллах гэрээг нийт 18 аж ахуйн нэгжтэй байгуулж, Хамгаалалттай газар нутагт хийгдэх аяллын маршрутыг танилцууллаа.

 Гэрээг өнгөрсөн хугацаанд ТХГазар нутагт мөрдөх хамгаалалтын дэглэм зөрчигдөх байдал гарч байсан тул зөрчлийг зогсоох, хамтын ажиллагааг сайжруулах зорилгын дор Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал явуулах журам, Тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх журам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн А/496 дугаар тушаалаар баталсан Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын аяллын маршртуудыг үндэслэн эрх үүргийг хуульчлан зааж, ТХНУГ-ын ахлах мэргэжилтэн Ч.Галаар хянуулан байгууллаа. Энэ жилийн арга хэмжээнд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, зочид буудлуудын бүрэлдэхүүнтэй нийт 26 ААН байгууллага оролцож, үйл ажиллагаагаа сурталчилсанаас гадан ерөнхий зохион байгуулагч байгууллагаар "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбоо, БОАЖГ ажиллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now