2019 оны 03 сарын 22
2019 оны 3 сарын 19-21 ний өдрүүдэд Говьгурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны Зуун мод хэсгийн байгаль хамгаалагчид Бурхант, Бамбуу, Зуун мод, Тамгат орчмын газар нутгаар төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг явуулж цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд отроор орж ирсэн айлуудын бүртгэлийг хийж нутаглаж буй газар нутгийн байршлийн цэгийг тодорхойлж ТХГН-ын тухай хуулийг сурталчлан таниулж ажиллаа. Хяналт шалгалтаар ажилласан өдрүүдэд өөр ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ