2019 оны 03 сарын 22
ГГБЦГ-ын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсаруул, нөгөө талаас Ирвэс хамгаалах сан ТББ–н гүйцэтгэх захирал А. Баяржаргал нар ГГБЦГ–т дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсний олон талт судалгааг явуулахаар гэрээг байгуулсны дагуу 1-р шатны судалгаа 2019 оны 3-р сарын 12-наас эхлэн 10 хоногийн хугацаанд Говь Гурван Сайхны Байгалийн Цогцолборт Газрын (ГГБЦГ) зарим уулсад Ìîíãîë îðîíд төдийгүй дэлхийд нэн ховордож улаан дансанд орсон цоохор ирвэс (Uncia uncia)- ний популяцийн тоо толгойг гаргах мониторинг судалгааны хүрээнд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Тэгшжаргал, байгаль хамгаалагчид, Д.Соронзонболд, Р.Батцог, Д.Баярсайхан, З.Пүрэвээ, А.Ганболд, Б.Батболд нар Өмнөговь аймгийн хэмжээнд цоохор ирвэсний цөм нутаг болох Зүүнсайхан ууланд 15ш, Дундсайхан ууланд 11ш, Баруунсайхан ууланд16ш, Баянцагааны нуруунд 13ш Reconyx маркын 55 автомат камерийг 60 хоногийн хугацаатай байршуулан тавилаа. Мөн оны 6-р сараас эхлэн 2-р шатны судалгаа ГГБЦГ-ын Баянбор, Зөөлөнгийн нуруу, Сэврэй хайрхан, Гилбэнт, Нэмэгт, Алтан ууланд автомат камер 60 хоногийн хугацаатай байршуулна. Энэ судалгааг жил болгон шат дараалалтайгаар хийснээр Өмнөговь аймгийн ГГБЦГ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд цоохор ирвэсний популяцийн тоо толгой нарийвчлан гарч ирэх боломж бүрдэж байгаа юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ