2019 оны 03 сарын 10 ны өдөр Говьгурвансайханы БЦГ-ын Баянцагааны нурууны Хайрт гэх газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсаруулын удирдлаган дор хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Батгэрэл, Дундсайхан уулын ар орчмыг хариуцсан байгаль хамгаалагч Д.Соронзонболд жолооч Т. Өнөр нар ӨМӨ 69-55 улсын дугаартай пургон маркын автомшинтайгаар хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар 1995 ӨВР цагаан саарал өнгийн микроавтобус бүхий Өвөрхангай аймгийн 5 иргэн, 2018 ӨМӨ хар ногоон өнгийн ландкрузер 80 машинтай 4 иргэн, 9157 ӨМҮ цааган саарал пургон машинтай 3 иргэн,  4260 ӨМА цагаан саарал пургон машинтай 4 иргэн, 94-88 УНН хар ногооон өнгийн ландкрузер 80 машинтай 3 иргэн, улсын дугааргүй цэнхэр өнгийн 2ш  пургон машинтай 7 иргэн, хар ногоон ангийн пургон машинтай 4 иргэн иргэн нийт 8 автомашин , 30 иргэнийг хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг таслан зогсоож ТХГН-ын тухай, Зөрчлийн тухай хуулиар яриа танилцуулга хийлээ.

Хайртаас цааш Хувийн гол Баянбор нурууны чиглэлд үргэлжлүүлэн хяналт шалгалт хийхээр явах үед албаны автомашины явах эд ангид ноцтой хэмжээний эвдрэл гарсан тул галгалтын аждыг зогсоолоо.

Санал: Байгууллагын автомашин цаашид үүрэг гүйцэтгэх боломжгүй учир чухал шаардлагатай сэлбэгийн асуудлыг шийдвэрлэж ажилд бэлэн болгох удирдах дээд байгууллагад  шинэ авто машинтай болох саналыг уламлах нь зүйтэй байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now