2019 оны 03 сарын 05
2019 оны 03 сарын 04-ний өдөр Хамгаалалтын захиргааны говийн бүсийн мэдээллийн төвд 2019-2022 онд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах олон талтын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэхүү хэлэлцүүлэгт БОАЖГ, ХОХБТХ, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, Сэврэй сумын ЗДТГ, Ирвэс хамгаалах сан, жуулчны баазын төлөөлөл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн малчин иргэд, нөхөрлөл, ХЗ-ны байгаль хамгаалагчдын хэсгийн ахлагч зэрэг 20 гаруй хүн оролцож, ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөг хэлэлцлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ