Хамтын ажил

2019 оны 03 сарын 01

2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн 15 сумын малчдын төлөөлөл болох 200 малчдын уулзалт зохион байгуулагдаж тус зөвлөгөөн дээр ГГБЦГ-ын бэлчээрийн тулгамдаж буй асуудал,аймгийн отрын нөөц газар БЦГ-тай давхцаж байгаа цаашид авах арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар илтгэл тавилаа. Мөн хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны талаар хамтран ажилладаг 6 сумдаасаа судалгаа авлаа. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Өмнөговь аймагт ажиллаж байна. УИХ-ын гишүүн Л.Энхболд болон аймаг, орон нутгийн удирдлагууд сайдтай уулзаж сум орон нутагтаа тулгамдсан асуудлыг танилцууллаа. Өмнөговь аймаг 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласантай холбогдуулан сум орон нутгийн удирдлагууд газар тариаланг хөгжүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа мал эмнэлгийн байгууллагад хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг шийдэж өгөхийг хүслээ. 
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бүх зүйл дээр дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ Өмнөговь аймагт Ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулах, Хүлэмжийн аж ахуйг илүү хөгжүүлж орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллахыг онцоллоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now