2019 оны 02 сарын 21
2019 оны 02 сарын 20-ны өдөр Зүүнсайхан уулын Оюутын ам орчинд жуулчдад үйлчилгээ үзүүлдэг нутгийн иргэдтэй уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд БОАЖГ-ын мэргэжилтэн Т.Пунсанцогвоо нөхөрлөл байгуулах журам болон нөхөрлөлийн үйл ажиллагааг аймаг орон нутгийн зүгээс дэмжиж ажиллах талаар мэдээлэл хийж гарын авлага тараалаа. ХЗ-ны мэргэжилтэн Т.Ганчулуун Хамгаалалттай газар нутагт явагдаж байгаа аялал жуулчлал, ТХНУГ болон Хамгаалалтын захиргаа, аймаг орон нутгийн зүгээс баримталж буй бодлого, иргэдийн нөхөрлөл байгуулахтай холбоотой мэдээлэл, сургалтуудыг хийлээ. 2019 оны аялал жуулчлалын улирлаас эхлэн Хамгаалалтын захиргаа иргэдийн үйл ажиллагааг нөхөрлөл, бүлгийн хэлбэрт зохион байгуулан нөхөрлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах бодлого боловсруулан ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ