Орон нутгийн хамтын ажил

2019 оны 02 сарын 13

2019 оны 02 сарын 12-ны өдөр Нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ТХГ-ын Ёлын ам, Мухар шивэрт, Дүнгэнээгийн хавцал, Хавцгайтын амуудын хамгаалалт, менежментийг ААН, төрийн бус байгууллагад гэрээгээр хариуцуулах сонгон шалгаруулалт зарлах асуудлын хүрээнд хуралдлаа. Тус хуралд Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, БОАЖГ-ын дарга Б.Пүрэвтулга, Ханхонгор сумын Засаг дарга А.Баяр-Эрдэнэ, ХОХБТХ-ийн мэргэжилтэн н.Наранчимэг, БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Бурмаа, ХЗ-ны мэргэжилтэн Т.Ганчулуун нар оролцож эхний ээлжинд Ёл, Мухар шивэртийн амуудын менежментийг хариуцаж ажиллах ААН, ТББ-ын сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд зарлахаар хэлэлцэж тохиролцлоо. Аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2018 онд 196 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар багагүй хэмжээний тохижилтын ажил хийгдсэн бөгөөд ТХГазарт хийгдсэн тохижилтын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, ашиглалт, арчлалт зэрэг асуудлыг хувийн хэвшилд хариуцуулж ажиллуулах зайлшгүй шаардлагын үүднээс энэхүү сонгон шалгаруулалтыг зарлах болсон.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now