1. 2019 оны 01 сарын 10-нд Гурвантэс сумын “Зуун мод” хэсгийн байгаль хамгаалагчид Гоёот багийн нутаг  дахь эрчүүдийн хийморийн овоо гэж нэрлэгдэх “Сүмбэр хайрхан”-ны хог хаягдлыг цэвэрлэж, нийт 4 шуудай хогийг сумын хогийн цэгт хаялаа.  Мөн “Шар ус”, “Баруун гол” орчмын заган ойд эргүүл хяналт шалгалт хийхэд зөрчилгүй тайван байлаа.
  2. 2. 2019 оны 01 сарын 29-ний өдөр Сэврэй сумын “Ирвэс” хэсгийн байгаль хамгаалагчид сумын Цагдаагийн хэлтсийн төлөөлөгч ахлах дэслэгч н.Баттулга, ахлах түрүүч Ж.Энхболд, улсын байцаагч П.Бямбадэлгэр нарын хамт Баянбор нурууны ар “Цоохор даага”, “Хүрэн толгой”, “Цагаан толгой” зэрэг газруудаар хяналт шалгалт хийлээ. “Цоохор даага”-т Даланзадгад, Булган сумын харьяат 3 машин, 8 хүн хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлж, хууль сануулж, орчны хог хаягдлыг цэвэрлүүлж тараалаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now