Томилолтоор ажиллаа

2019 оны 01 сарын 17

2019 оны 01 сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Хамгаалалтын захиргааны дарга Б.Батсаруулаар ахлуулан мэргэжилтэн Б.Батгэрэл, В.Өсөхбаяр, Т.Ганчулуун байгаль хамгаалагч Д.Соронзонболд, жолооч Т.Өнөр нар Баяндалай сумын ИНХуралд мэдээлэл хийж сурталчилгааны материал тарааснаас гадна Булган, Ханхонгор сумдын Засаг дарга нартай уулзаж хамтран ажиллах гэрээ байгуулж, орчны бүсийн зөвлөл байгуулах, газар ашиглалт, бэлчээр ашиглалт зэрэг асуудлын хүрээнд ярилцлаа. Мөн Баянцагаан, Баянбор нуруу орчмоор хяналт шалгалт зохион байгуулахад Гурвантэс сумын харьяат 6858 ӨМӨ улсын дугаартай саарал Ланд-80 маркын автомашинтай хэсэг бүлэг иргэд байсныг хууль сануулж явууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now