2019 оны 01 сарын 17
2019.01.10 ны өдөр Орчны бүсийн Хүрмэн сумын Хүрмэн багийн ИНХуралд Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Батгэрэлээр ахлуулан мэргэжилтэн Т.Ганчулуун, байгаль хамгаалагч Д.Соронзонболд нар дараах ажлыг төвөлвөн ажиллаа.
1. Хүрмэн багийн ИНХ-д оролцох
2. Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах
3. Орчны бүсийн зөвлөлийг шинэчлэх байгуулах
4. Ногоо паспорт аяныг үргэлжлүүлэх
5. Биолгийн анги танхимыг тохижуулах ажлыг эхлүүлэх
6. Эко клубын багш, сурагч төлөөлөлтэй уулзалт хийж ТХНУГ-ын даргаас ирүүлсэн
2018.11.13 ны өдрийн 10/8019 тоот зөвлөмжийн 14-т заасан ажлыг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллаа.
Багийн ИНХуралд ТХГазрын талаарх мэдээлэл танилцуулгыг хийж гарын авлага тарааж, сурталчилгааны ажил хийсэн. Мөн Засаг даргын орлогч О.Анхбаяр, сумын хурлын нарийн бичгийн дарга н.Цэндсүрэн нартай уулзаж хамтран ажиллах тухай гэрээ болон Орчны бүсийг шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг сэргээх талаар ярилцлаа. Тус сумын 9 жилийн сургалттай сургуулийн хими биологийн танхимыг тохижуулах, байгаль хамгаалах клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр холбогдох багш нартай уулзаж, анги танхимын байдалтай танилцаж, 25 ширхэг ногоон паспортыг “Аргаль” клубын багш У.Амгаланзаяа болон сурагчдын төлөөлөд гардууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ