2018 оны 12 сарын 27
2018 оны 12 сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн байгаль орчны салбарын байгууллагуудын хамтарсан шинэ жилийн баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн баярын арга хэмжээг Алтайн өвөр говийн сав газрын хамгаалалтын захиргаа зохион байгуулж, ирэх онд Сум дундын ойн ангийн алба зохион байгуулахаар боллоо. Тус арга хэмжээний үеэр ХЗ-ны мэргэжилтэн Т.Ганчулуун Өмнөговь аймгийн Засаг даргын Жуух бичиг, байгаль хамгаалагч Б.Батболд Өмнөговь аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа. Мөн жил бүрийн хамтарсан шинэ жилийн баярын арга хэмжээтэй давхцуулан байгаль орчны салбарын байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг уралдаан тэмцээнд амжилттай оролцож, ширээний теннисний төрөлд мэргэжилтэн В.Өсөхбаяр Хүрэл медаль, байгаль хамгаалагч М.Энхсайхан Мөнгөн медалиар шагнууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ