БОАЖ-ын сайдын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн А/496 дугаар тушаалаар ГГБЦГазар нутагт хийгдэх аяллын маршрут батлагдаа. Тус аяллын маршрут нь нийт газар нутгийг хамарсан урт тойрогт аялал-1.173.1 км, богино тойрогт аялал-516.2 км замыг туулах 1, тусгай сонирхолын аяллын 4 зураглал тус тус хийгдэж, сурталчилгааны ажил хийгдэж байна. Тусгай сонирхолын аялал нь Ёлын ам-нд хийгдэх шувуу сонирхогчдын аялал, Булган сумын нутаг дахь түүх соёл, шашин сүм хийдийн аялал, Хонгорын гол дахь элсэн манханы аялал, Гурвантэс сумын нутаг дахь палеонтологийн олдворт газарт хийгдэх аялал гэсэн ангилалтайгаар хийгдсэн. Аяллын маршрутанд  шинээр шашин сүм хийд, түүх соёлын дурсгалт газруудыг нэмж  оруулсан.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now