Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын  салбарын жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг намрын зөвлөлдөх уулзалт  2018 оны 10 сарын 08-ны өдөр “Баянбүрд” жуулчны бааз-д  амжилттай зохион байгуулагдлаа.  Энэ жилийн зөвлөгөөн "Асуудал ба шийдэл" гэсэн уриан доор явагдаж, ерөнхий зохион байгуулагчаар “Гайхамшигт говь” АЖХ, БОАЖГазар ажиллаж аймгийн МХГ, ГГБЦГХЗ, Автотээврийн газар, Улаанбаатар хотоос Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөл, Аялал жуулчлалын HUB бүртгэлийн төв, жуулчны баазууд, зочид буудал, гэр буудлын үйлчилгээ эрхэлдэг иргэд болон Булган сумын Засаг дарга, БОХУБайцаагч нарын 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл бүтэн өдрийн турш Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж, шийдвэрлэх 10 асуудлын хүрээнд шийдэл гаргалаа. Тус зөвлөгөөнд Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Батгэрэл, Т.Ганчулуун нар оролцож ГГБЦГазар нутагт явагдаж байгаа аялал жуулчлалын талаар мэдээлэл хийж, ТХГНутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгийг танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдоос санал авлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now