2018 оны 11 сарын 26
2018 оны 10-р сарын 23 ны өдөр ТХНУ-ын газрын дарга Ч.Батсансар, Судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Т.Болдбаатар, Хянан шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхгэрэл нар ирж манай хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа, Theory of change төлөвлөгөөны ажлын явцтай танилцлаа.Улсын байцаагчийн эрхтэй болон бусад мэргэжилтэн байгаль хамгаалагч нараас шалгалт авч,шалгалтын үр дүн байдлыг танилцуулж санал бодлоо солилцлоо.ТХНУ-ын газрын дарга Ч.Батсансар цаашид хэрэгжүүлж байгаа төсөл, хийж байгаа ажлуудаа танилцууллаа. ГГБЦГХЗ-ны дарга Б.Батсаруул, Хянан шалгалт хариуцсан мэргэжилтэн В.Өсөхбаяр, Б.Батгэрэл, байгаль хамгаалагч А.Нямсүрэн, Д.Соронзонболд, жолооч Т. Өнөр нар шалгалтаар ирсэн хүмүүсийг ГГБЦГ-ын үзэсгэлэнт газрууд болох Ёлын ам, Мухар шивэрт, Хонгорын гол, Хэрмэн цав зэрэг газруудаар оруулж, тухайн газар нутгийг хариуцан хамгаалж байгаа байгаль хамгаалагч нартай газар дээр нь уулзуулж, ажилтайн танилцуулан ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ