Аялал жуучлалын бүс нутаг болох Ёлын ам, Мухар шивэртийн амуудаар 2018 оны 10 дугаар сарын 19 ны өдөр ГГБЦГХЗ-дарга Б.Батсаруул, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Ц.Байгаль, Б.Олз, байгаль хамгаалагч Д.Баярсайхан, Жолооч Т.Өнөр нар хамтран хянан шалгалт хийж орчны үйл ажиллагаатай танилцаж аймгийн төсвөөр бий болсон боловсон эко нойл болон сүүдрэвч, чулуун ширээ сандал, гүүр зэрэг байгууламжуудын бүрэн бүтэн байдал зэргийг нь шалгаж үзлээ.Хүмүүс боловсон эко нойлд бие засахгүй гадуур нь бие зассан хог бутарсан гаднах орчныг бохирдуулсан байдалтай байлаа.Ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж хогийг төвлөрсөн хогийн цэгт хаясан. ГГБЦГ-ын аялал жуучлалын бүс нутаг болох Ёлын амны хажуу энгэрт арц түүж байсан 2 иргэнтэй таарсан.9288 Өмү гэсэн улсын дугаартай пронтер машиндаа арцыг их хэмжээгээр түүсэн байсныг зөрчлийн тухай хууль танилцуулж бичиг баримтыг нь хураан авч машиныг нь араасаа дагуулан явуулж хамгаалалтын захиргаанд хүргүүлэн Улсын байцаагч хянан шалгалт хариуцсан мэргэжилтэн В.Өсөхбаярт хүлээлгэн өгсөн.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now