2018 оны 11 сарын 26
БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр WWF буюу Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн санхүүжилтээр Ирвэс Хамгаалах Сан удирдан гүйцэтгэж байгаа Монгол орон даяар хийгдэж байгаа Цоохор ирвэсний тархалтыг тогтоох судалгаа ГГБЦГ-ын Алтан, Нэмэгт, Гилбэнт уулууд, Сэврэй хайрхан, Зөөлөн, Баянцагааны нуруу, Гурвансайхан уулуудад хийгдэж одоо Баянбор нуруунд судалгааны ажил явагдаж байна. Энэ судалгааны явцад бид цоохор ирвэс түүний идэш бологч амьтад, амьдрах орчны тархалтын судалгааг “Ярилцлага”-нд суурилсан аргаар судалгаатай хавсруулан гаргахаар нутгийн айл, өрхөөс цоохор ирвэсний талаар ярилцлага авсан.
Судалгаанд Ирвэс Хамгаалах Сангийн судалгаа хариуцсан менежер Л. Пүрэвжав, биологич н.Гантулга, жолооч А. Мижид, Говь Гурвансайханы БЦГ-ын Говийн бүсийн мэдээллийн төв, судалгаа, шинжилгээ, сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Тэгшжаргал, байгаль хамгаалагч Б.Баярсайхан, Д.Соронзонболд, Р.Батцог, Б.Батболд, А.Ганболд, З.Пүрэвээ, А.Нямсүрэн, А.Мандах, Б.Уламбаяр, Бү.Мөнхжаргал, Тост, Тосон Бумбуугийн байгалийн нөөц газрын идэвхтэн байгаль хамгаалагч нар, Сэврэй сумын байгаль хамгаалагч н.Энхцэцэг, Булган сумын байгаль орчин, уул уурхай бодлого хариуцсан мэргэжилтэн С. Мөнхсайхан, байгаль хамгаалагч Өлзий-Дүүрэн нар 2018 оны 9 сарын 8-наас 10 сарын 18 – ны хооронд ажилллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ