2018 оны 10 сарын 02
2018 оны 09 сарын 28-ны өдөр Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Т.Ганчулуун, Б.Олз, Хавцгайт хэсгийн байгаль хамгаалагч Д.Баярсайхан, А.Ганболд, З.Пүрвээ, М.Энхсайхан, жолооч Т.Өнөр нар Баруунсайхан уулын Хавцгайтын хадны сүг зурагны орчинд Нүхэн жорлон угаадасны нүх техникийн шаардлага MNS 5924:2015 стандарт болон эко ариун цэврийн байгууламж технологийн шийдлүүд загвар 4-т нийцсэн био нойл, мэдээллийн самбар, сүүдрэвч ширээ сандал байрлууллаа. Тус тохижилтын ажлын санаачлагыг ХЗахиргаа гаргаж, Орчны бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 16 жуулчны бааз болон “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоонд танилцуулж, дэмжлэг авснаар энэхүү тохижилтын ажлын зардал болох 3.260.000 төгрөгний төсөвтэй ажил хийгдлээ. Хавцгайтын хадны сүг зураг нь ГГБЦГазрын аялал жуулчлалын маршрутанд шинээр орж, БОАЖуулчлалын сайдын тушаалаар 2018 оны 05 сард батлагдаж, сурталчилгааны ажил хийгдэж байгаа билээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ