2018 оны 10 сарын 02
2018 оны 09 сарын 22-ны өдөр Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Ерөнхий боловсролын 4-р сургуулийн н.Гэрлээ багштай “Говийн төгөл”, Улсын тэргүүний 3-р сургуулийн Х.Өлзийсайхан багштай “Шонхор” клубын 14 сурагчийг хамруулсан эко аяллыг “Жуулчин говь-1” жуулчны баазын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа. Аяллын маршрут нь Даланзадгад-Ёлын ам-Ганданчоймзадлин хийд-Даланзадгад гэсэн замналаар нийт 215 км замын аялал болсон. Клубын сурагчдыг Оюутын аман дахь хяналтын пост болон байгалийн музейн үйл ажиллагаатай танилцуулж байгалийн цогцолборт газрын бүсчлэлийн дэглэм болон аяллын маршрут, ТХГазар нутаг болон Ёлын амны танилцуулга мэдээллийг хүргэж гарын авлага брошур тарааж сурталчилгааны ажил хийлээ. Мөн Ёлын амны аяллын замнал дагуух хог хаягдал цэвэрлэсэн. Ёлын амнаас Баруун сайхан уулын Хөөрхөн дэвсэг гэх газар байрлах “Ганданчоймзадлин” хийдийн үйл ажиллагаатай танилцаж уралдаан тэмцээн зохион байгууллаа.
Уралдаан тэмцээнийг дараах 2 төрөлд зохион байгуулж, шагнаж урамшууллаа. Уулын оргил булаалдах төрөлд эр, эм 2 байр эзлүүлснээс эрэгтэй 1-р байр 4-р сургуулийн “Говийн төгөл” клубын сурагч н.Нямдорж-Дурсамж, 10.000төг, эмэгтэй 1-р байр н.Очгэрэл-Дурсамж, 10.000 төгрөг, Олс таталтын тэмцээнд 1-баг Дурсамж, 20.000 төгрөг, 2-р баг Дурсамж, 15.000 төгрөг, 3-р баг Дурсамж, 10.000 төгрөгний шагналаар тус тус шагнагдлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ