2018 оны 09 сарын 20
“Элсэн манхны баяр” уламжлалт арга хэмжээ Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын голд 09 сарын 14,15 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь аялал жуулчлалын авент арга хэмжээ болон 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд зохион байгуулагч байгууллагаар аймгийн ЗДТГазар, Гайхамшигт говь АЖХ, Сэврэй сумын ЗДТГазар, ГГБЦГХЗахиргаа, БТСГазар ажилаж Даланзадгад, Гурвантэс, Ноён, Баяндалай, Хүрмэн, Булган, Ханхонгор, Мандал-Овоо, Сэврэй сумдуудаас гадна Улаанбаатар хотоос ирсэн тамирчид, оролцогчид нийлсэн нийт 240 гаруй автомашин бүхий 1200 гаруй хүн цугларлаа. Энэ жилийн элсэн манханы баярын арга хэмжээ нь элсний волейбол, авто машины уралдаан, элсэн манхны оргил булаалдах тэмцээн, говийн тухай дууны уралдаан, элсэн марафон, элсэн барималын уралдааны төрлүүдээр явагдаж, аваргуудаа тодрууллаа. Үүнд:
Элсэн барималын уралдаанд
1.Сэврэй сумын ЕБСургуулийн Д.Амгаланбат ахлагчтай баг
2.Даланзадгад С.Борхүү ахлагчтай баг
3. Сэврэй сумын ЕБСургуулийн С.Гантуяа ахлагчтай баг
Элсэн уулын оргил булаацалдах / эрэгтэй 25 дээш нас /
1. Чулуунбайгал Сэврэй
2. Ням Говийн анар ХХК
3. Рэнцэндорж . Сэврэй
Элсэн уулын оргил булаацалдах / эмэгтэй 25 дээш нас /
1. Нарантуяа Сэврэй
2. Л.Дашзэвэг Сэврэй
3. Л.Алт / Говь дисковери /
Элсэн уулын оргил булаацалдах / эрэгтэй 25доош нас /
1. Сэнгээ Сэврэй
2. Төмөрчөдөр Жуулчин говь бааз
3. Түвшинтөр Сэврэй
Элсэн уулын оргил булаацалдах / эмэгтэй 25 доош нас /
1. А,Тэлмүүнсар Сэврэй
2. Н.Адьяа / Говь дисковери /
3. А.Мөнгөнсар Сэврэй
Марафон гүйлтийн тэмцээнд / эрэгтэй 25 дээш нас /
1. Чулуунбайгал Сэврэй
2. Ням Говийн анар ХХК
3. Ч.Жанчив
Марафон гүйлтийн тэмцээнд / эмэгтэй 25 дээш нас /
1. Л.Алт Сэврэй
2. М.Нарантуяа Сэврэй
3. Н.Энхтуул Жуулчин говь
Марафон гүйлтийн тэмцээнд / эрэгтэй 25 доош нас /
1. Төмөрчөдөр Жуулчин говь
2. Зундуй Сэврэй
3. Б.Баасанхүү Сэврэй
Марафон гүйлтийн тэмцээнд / эмэгтэй 25 доош нас /
1. А.Тэлмүүнсар Сэврэй
2. Н.Адьяа / Говь дисковери /
3. Отгонцэцэг Мандал Овоо сум
Элсэний волейбол
1. Б.Батсуурь ахлагчтай Говь-Эрдэнэ баг
2. Х.Рэнцэндорж ахлагчтай Жуулчин говь баг
3. Т.Бүд-Очир ахлагтай Говь дисковери баг тус тус эхний гурван байруудыг эзэллээ.
Энэ жилийн Элсэн манхны баярын үзэгч оролцогчдын хамгийн их үзэхийг хүссэн цугларсан шинэ төрөл болох Авто машин мотоциклийн холбоо Сэврэй сумын ЗДТГтай хамтран авто машины уралдааныг зохион байгуулав. Нийт 12 машин, 24 тамирчин, 30 гаруй механикч оролцож үзэгч олонд эр зорьгийг харуулсан уралдааныг үзүүллээ.
1-р байрт: Мэндийн говь ХХК-ийн тамирчин спортын дэд мастер Б.Нямдаваа, О.Төмөрөө
2-р байрт:Тэлмүүн доной ХХК, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин Э.Нямжав, Б.Баярбаясгалан
3-р байрт: Элсний хүч ХХК-ийн тамирчин Э.Мөнх-Оргил, Р.Ган-Эрдэнэ нар шалгарсан байна.
Багийн нэгдсэн дүнгээр
1. Сэврэй сумын Дуут манхан баг
2. Жуулчин говь баг
3. Говь дисковери багууд эхний 3 байрыг эзэллээ
Хамгаалалтын захиргаа тус арга хэмжээний бэлтгэл ажлыг ханган нойлыг засварлаж, хог хаягдлын менежментийг хариуцан, Сэврэй сумын байгаль хамгаалах клубын “Ирвэс”, Гурвантэс сумын “Хулан” клубын сурагчид болон автомашинуудад 200 ш хогийн уут тарааж ажиллаа. Байгаль хамгаалагчдын “Зуун мод”, “Ирвэс” хэсгүүд клубын сурагчдын туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. “Батаарын өлгий” жуулчны баазын захирал н.Эрдэнэбаянгаар “Хулан” клубын сурагчдын ирэх очих бензин шатахуун болох 100л А-80 бензинийг шийдвэрлүүллээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ