ГГБЦГХЗ-ны хамт олон 2018.08.10-2018.08.24 хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар түүний ЗДТГ-ын ажлын албаны санхүүгийн дэмжлэгтэйгээр, ХЗахиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсаруулаар ахлуулан Зүүн бүийн аймгуудийн ТХГН-ийн үйл ажиллагаатай танилцах,туршлага судлах тойрон аялалыг амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд Горхи тэрэлж, Хан хэнтий, Их нарт, Нөмрөг, Их газрын чулуу, Онон балж, Дорнод, Дарганга зэрэг газруудын хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаатай танилцав. Хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаатай танилцсаны дагуу дараах ажлуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах шаардлагатай байна. Үүнд:

  1. Байгаль хамгаалагчийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, хяналтыг сайжруулах зорилгоор хяналтын постын барилгын асуудлыг шийдвэрлэж, ажиллаж амьдрах тохижилтыг анхаарах
  2. Жуулчдын хоноглох отоглох цэгийн тохижилт, тэмдэгжүүлэлтийг хийх / Хонгорын гол, Хэрмэн цав, Зуун мод, Зулганай гэх газруудаар /
  3. Байгаль хамгаалагчдын ажлын хариуцлагыг сайжруулах
  4. Жуулчдын аюулгүй аялах нөхцлийг сайжруулах  / Ёлын амны постноос зогсоол хүртлэх замыг засах /
  5. Хамгаалалтын захиргааны оффисын урсгал засвар, гадна дотно тохижилтонд анхаарч тохижилтын шийдлүүдийг нэвтрүүлэх
  6. Brandbook загварын хаалгануудыг шаардлагатай газруудад нэмж хийх
  7. Хамгаалалтын захиргаа бие дааж хийх судалгааны ажил дээр анхаарах
  8. Олон салаа замыг цөөлөх арга хэмжээ зохион байгуулах
  9. Бүсчлэлийн дэглэмийг мөрдүүлэх
  10. Аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх тал дээр анхаарах / тухайлсан газруудын танилцуулга тайлбарыг англи, монгол хэл дээр гаргах

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now