2018 оны 08 сарын 06
2018 оны 08 сарын 02, 03-ны өдрүүдэд ХЗахиргааны даргын баталсан удирдамжийн дагуу ГГБЦГХЗ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсаруул, Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, БОХУБайцаагч В.Өсөхбаяр, Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун, жолооч Т.Өнөр нар Булган, Ханхонгор сумдын нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 16 аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналтын хуудас болон стандартын хэрэгжилтүүдээр хяналт тавьж, нийт 215 км замыг туулж, ажиллаа. Зөрчил дутагдлыг арилгаж ажиллах талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлснээс гадна аялал жуулчлалын замнал, отоглох, түр буудалллах, нэвтрэх цэгүүдийг хамтран тохижуулахад зарцуулах хөрөнгийн хэмжээг тохирч, ЕБСургуулийн байгаль хамгаалах клубуудын үйл ажиллагааг дэмжин аяллын хөтөлбөрт оруулж сурталчлах талаар зөвлөлдлөө. 2018 оны 08 сард багтааж Булган сумын Хавцгайтын хадны сүг зургийн орчинд мэдээллийн самбар, сүүдрэвч, эко нойл зэрэг тохижилтын ажлыг Орчны бүсийн жуулчны баазуудтай хамтран хийхээр боллоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ