2018 оны 07 сарын 27, 28-ны өдрүүдэд Говийн бүсийн Хамгаалалтын захиргаадын туршлага солилцох уулзалт зөвлөгөөнийг Говийн бүсийн хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын байгаль хамгаалал, биологийн олон янз байдал, хууль эрх зүй мэдлэг, чадварыг дээшлүүлж, тэднээр дамжуулан орон нутгийн иргэдийг байгаль хамгааллын менежментэд идэвхитэй хамруулах, албан хаагчид бие биенээсээ суралцаж хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгын дор ГГБЦГазрын Сэврэй сумын “Хонгорын гол”-д амжилттай зохион байгууллаа.

Тус уулзалтанд БОАЖЯамны ТХНУГазрыг төлөөлж Хил дамнасан тусгай хамгаалалттай газар, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Мөнх-Оргил, ГГБЦГХЗ, ГИДЦГХЗахиргааны А хэсэг, ГБДЦГХЗ, ИГЧБЦГХЗ, ИББЦГХЗ, ИНБНГХЗахиргаадын 74 дарга, албан хаагчид хамрагдлаа. 07 сарын 26, 29-ний өдөр ТХНУГазрын мэргэжилтэн С.Мөнх-Оргил Зүүнсайхан уулын Ёлын аманд аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй тохижилтын ажил, Сэврэй сумын Баянбор нурууны “Хуурай сайр” гэх газар хийгдэж байгаа нөхөн сэргээлтийн ажилтай  танилцсан. 07 сарын 27-нд Сэврэй сумын “Сайншанд баг”-ын төвд Говийн бүсийн 5 аймгийн 6 Хамгаалалтын захиргаадын туршлага солилцох уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, удирдамжийн дагуу зөвлөгөөний арга хэмжээг ХЗ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсаруул нээж, Хамгаалалтын захиргаадын дарга нар байгууллагын үйл ажиллагааны товч танилцуулга болон шилдэг туршлагаа солилцож санал бодлоо солилцлоо. 

Их Нартын БНГ-ын хамгаалалтын захиргааны дарга, доктор н.Амгаланбаатар “ГГБЦГазарт уулын туруутны нөөцийг иргэдийн оролцоотой үнэлэх нь” мониторинг судалгааны хийх арга зүйгээр сургалт зохион байгуулж, асуулт хариулт, чөлөөт ярилцлага явуулснаар зөвлөгөөний арга хэмжээ өндөрлөлөө. 

07 сарын 28-ны өдөр Элсний спортын уралдаан тэмцээн зохион байгуулж, GPS-ээр цэг олох тэмцээнд ГБЦДГХЗахиргаа 1-р байр, ГГБЦГХЗ 2-р байр, ИББЦГХЗ 3-р байр, элсний сумо тэмцээнд ИНБНГХЗ, ИББЦГХЗ, олс таталтын

 

 

тэмцээнд ИНБНГХЗ, элсэн манханы оргил булаацалдах тэмцээнд ГГБЦГХЗахиргаа тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 2019 оны Говийн бүсийн Хамгаалалтын захиргаадын туршлага солилцох уулзалтыг ГИДЦГазрын А хэсэгт зохион байгуулахаар боллоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now