БОАЖЯамны ТХНУГазрын даргын 2018 оны 05 сарын 30-ны 10/3685 чиглэл хүргүүлэх тухай албан тоотын дагуу Сэврэй сумын хэмжээнд 3-р улирлын их цэвэрлэгээг 07 сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг цэвэрлэгээнд  төрийн албан хаагчид болон ААНэгжүүд, иргэд идэвхитэй оролцлоо. Нийт 100 гаруй иргэн хамрагдаж 4 тонн орчим хогыг цэвэрлэж төвлөгсөн цэгт зөөврөллөө.

Сумын төв байр, баруун байр, зүүн байр, өвсний фонд, наадмын талбай, зүүн тийшээ шавагийн худаг орчмын нийтийн эзэмшлийн гудамж талбайн мөн аялал жуулчлалын бүс нутаг болох Хонгорын голд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй айл өрхүүд, ГГБЦГХЗ-ны байгаль хамгаалагчид гол дагуух хог цэвэрлэх,  мал, амьтны сэг зэм устгах, цэвэрлэх ажлыг зохион байгуулсан.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now