07 сарын 18 ны өдөр орон нутгийн хөрөнгө оруулалтаар Ёлын аманд хийгдэж буй тохижилтын эхний ажлыг хүлээж авлаа. Тохижилтын ажил хүлээж авах комиссын дарга БОАЖГазрын дарга Б.Пүрэвтулга, ажлын хэсэгт ХОХБТХэлтсийн мэргэжилтэн н.Наранчимэг, БОАЖГ - ын мэргэжилтэн Б.Бурмаа, ГХБХБГ-ын мэргэжилтэн М.Мөнхмаа, ашиглагч талын төлөөлөл болох Хамгаалалтын захиргааны дарга Б.Батсаруул, мэргэжилтэн Т.Ганчулуун, гүйцэтгэгч талд "Аз билэгтэй" ХХКомпаны захирал Б.Хүрэлхүү, ажилтан Х.Шижирболд нар ажиллаа. Эхний ээлжинд Ёлын амны зогсоолын орчинд хийгдсэн хөрсөнд бохирдолгүй, усны хэрэглээ багатай боловсон нойл 1, агааржуулагчтай сайжруулсан ариун цэврийн байгууламж 1, сүүдрэвч 2, боржин чулуун ширээ сандал 2, нуман гүүр 2, голын эхийн хамгаалалт 1 ширхэгийг тус тус хүлээн авлаа. Комиссын бүрэлдэхүүн Удирдлагын ордонд хуралдаж санал солилцлоо. Гүйцэтгэгч компаны ажил Оюутын аманд үргэлжилж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now