2018 оны 07 сарын 03
Ёл, Мухар шивэрт, Хавцгайт, Дүнгэнээгийн амуудыг тогтвортой аялал жуулчлалын замаар хөгжүүлэх менежментийн төлөвлөгөөний 2018 онд тавигдсан 227.000.000 төгрөгний тендрийг Өмнөговь аймгийн “Аз билэгтэй“ ХХК авч гүйцэтгэлийн ажил 2018 оны 06 сарын 20-ны өдрөөс эхлэн Ёлын амны автозогсоол орчмоос тохижилтын ажил хийгдэж байна.
Энэ жил дээрх уулын амуудад соруулдаг, усны хэрэглээ багатай, ашиглалтын даац өндөртэй нойл 1ш, агааржуулагчтай, сайжруулсан ариун цэврийн байгууламж 6, сүүдрэвч 9, чулуун ширээ сандал 5, тээврийн хэрэгслийн зогсоол 3, гол гатлах гүүр 2ш, голын эх хамгаалах хаалт 1, Ёл, Хавцгайт, Оюутын даваануудыг байгалийн чулуугаар хийх ажлууд төлөвлөгдсөнөөс одоогийн байдлаар Ёлын амны соруулдаг, боловсон нойлын суурь цутгалтын ажил хийгдэж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ