2018 оны 07 сарын 03
2018 оны 06 сарын 14,15-ны өдрүүдэд ХЗахирааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсаруулын баталсан удирдамжийн дагуу дарга, Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун, Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн В.Өсөхбаяр нар Сэврэй сумын Хонгорын гол, Ханхонгор сумын Мандах багийн нутагт Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд, иргэдийн БОННҮ, байгаль хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, батлагдсан зураг төсөл, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, заавар зөвлөмж өгөх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах зорилгоор 2 хоног ажиллаа.
Хонгорын голд үйл ажиллагаа явуулж байгаа Говь-Эрдэнэ, Говийн Анар, Говь дисковьери тур, Бүрэн, жуулчдад гэр буудлын үйлчилгээ үзүүлж, тэмээ хөтөлдөг нутгийн 12 өрх, Ханхонгор сумын Мандах багт үйл ажиллагаа явуулж буй Дүнгэнээ жуулчны баазуудаар орж ТХГНутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013, Нүхэн жорлон угаадасны нүх техникийн шаардлага MNS 5924:2015 стандартуудын хэрэгжилт, БОННҮнэлгээний хэрэгжилт, батлагдсан зураг төсөлд хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Шалгалтанд хамрагдсан жуулчны баазууд нүхэн жорлонгоо устгаж, хөрсөнд бохирдолгүй, технологийн шийдэл буюу соруулдаг боловсон нойлыг үйл ажиллагаандаа ажиглаж байна.
Нутгийн өрхүүд ихэнх нь нүхэн жорлонтойгоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд н.Өлзийбат, Д.Зоригоо нар нүхэн жорлонгоо халж, холбогдох стандартын дагуу агааржуулагчтай, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн шийдлийг нэвтрүүлж, үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн хяналт шалгалтын эцэст “Сайншанд баг”-ийн төвд нутгийн иргэдэд ХЗ-ны дарга Б.Батсаруул ТХГНутагт баримталж буй БОАЖЯ, ТХНУГ, АЖБЗГ, Хамгаалалтын захиргааны зүгээс баримталж буй бодлогын талаар, мэргэжилтэн Т.Ганчулуун Хамгаалалттай газар нутагт явагдаж байгаа аялал жуулчлалын талаарх мэдээлэл хийж, нүхэн жорлонгоо халж, стандарт шаардлагад нийцсэн био нойл хийж үйл ажиллагаандаа ашиглах талаарх шийдэл мөн хог хаягдлын менежментийг тус бүс нутагт хэрхэн шийдвэрлэх талаарх танилцуулгыг хийж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Мөн багийн төвийн мэдээллийн төвийн тохижилтонд батлагдсан маршрутын дагуу боловсруулсан замналын зураг болон хог хаягдлын талаарх мэдээлэл бүхий 2 самбарыг нэмж байршууллаа. Төлөвлөсний дагуу нийтийг хамарсан хог хаягдал цэвэрлэх ажлыг байгаль хамгаалагч А.Нямсүрэн, Ё.Анхбаяр нар нутгийн иргэдийг хамруулан зохион байгууллаа. Хонгорын голын булгийн орчим олон тооны бод малын сэг зэм байгаа тул сумаас трактор ирэхээр холбогдох мал эмнэлгээр халдваргүйжүүлэлт хийлгэн устгалын ажлыг жуулчны баазуудтай хамтран зохион байгуулахаар тохиролцлоо. Мөн аяллын маршрут дагуух тохижилтын ажлын төлөвлөгөөнд “Дуут манхан” орчинд хийгдэх автомашины зогсоолын тэг гортиг татах чулуу, Ёлын амнаас мэдээллийн самбар тээвэрлэх ажлыг “Говь дисковьери тур” жуулчны баазтай хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ