Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны 4.2.4.1-д “Бороо, цасны усыг хуримтлуулах хөв, цөөрөм байгуулах, гол, горхи, булаг шандны эхийг хашиж хамгаалах” гэж тусгагдсан зорилтыг  хэрэгжүүлэх, ГГБЦГ-ын Зөөлөнгийн нурууны “Жаргалант булаг”-ийг хавар, зун, намрын улиралд зэрлэг амьтны бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Мэргэжилтэн Б.Тэгшжаргал, байгаль хамгаалагч Д.Соронзонболд, А.Ганболд нар 2018 оны 6-р сарын 17-оос 3 хоног хөв цөөрөм барих ажлаар ажиллав.

Жаргалант булаг нь ундрага багатай, уулын бэлээс хадны ёроол, хадан дэвсэгтэй хавчил руу 13 м урсдаг. Иймд булгийн эхээс доош 5-6м-т усыг дөхүүлэх сувгаар авч жижиг саран хэлбэртэй битонон боомт бүхий цөөрмийг 437500 төгрөгний зардлаар хийлээ.  Бидний тооцсноор сонгосон боомтын ус хурах талбай 3 тн байна. Мөн бэлийн төгсгөлд чулуун бетон хаалт буюу тогоо барьж цөөрмийн илүүдэл усны халиагаар 100 л ус хуримтлуулахаар төлөвлөж хөв хийлээ.

Сүүлийн жилүүдэд говь нутагт цөлжилт, хур бороо, цас бага ордог зэрэг маш олон шалтгааны улмаас амьтан усгүйдэх, харангадах, ховордох аюултай тулгараад байгаа билээ. Тиймээс худаг, усан сан, хөв цөөрмийг олноор бий болгох нь зэрлэг амьтнаа хайрлан хамгаалах, тоо толгойг буурахаас сэргийлж байгаа юм. Зөөлөнгийн нурууны Жаргалантын булаг орчим нутаг дэвсгэрт аргаль, янгир, хар сүүлт, хулан зэрэг зэрлэг туруутан амьтад нутагладаг. Энэ газар нь амьтад уух, ундаалах ус багатай байсан бол одоо уух ус идээшлэх бэлчээр нь нэг дор болж тухайн орчимд нутагших нөхцөл бүрдэж байна. Бид булгийн хажууд автомат камер суурилуулж үр дүнг тодорхойлно.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now