2018 оны 07 сарын 03
ГГБЦГХЗахиргааны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батсаруул, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч В.Өсөхбаяр, байгаль хамгаалагч, улсын байцаагч О.Мэндбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр,ТХНУГазрын дарга Н.Батсансарын өгсөн үүргийн дагуу Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайханы утсаар өгсөн/ Хонгорын голын Говь-Эрдэнэ аялал жуулчлалын бааз дээр ХБНГУ-ын БМБ мотоциклийн сурталчилгааны гадаадын 96 мотоцикли, 10 ландкрузейр машин бүхий 216 иргэн, нисдэг тэрэг буух гэж байна.Хаанаас зөвшөөрөл өвсан бэ?/ гэсэн мэдээллийш шалгахаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн pm 17цагаас аймгийн төвөөс гарч,pm 11цаг 50 минутад Говь-Эрдэнэ жуулчны бааз дээр очив. Нисдэг тэрэг уралдааны замд гэмтсэн гэх Япон улсын иргэнийг аваад Өвөрхангай аймгийн төврүү өглөөний 06 цагт нислэг үйлдэх байсан тул Pm 12 цагаас зөрчлийн нөхцөл байдлыг тодруулахаар МАК компанид нисгэгч Ч.Баатар / утас 99126898/, ХБНГУ-ын Берлин хотын Хенрих ГМБХ аялал жуулчлалын компанид менежер ажилтай Д.Мөнхцэцэг/ утас 95896590 / нараас ” Нисдэг тэрэгний буух зөвшөөрөл” авсан эсэх болон аялалын зорилгын талаар тодруулж авсан. Мэдүүлгээс болон зөрчлийн талаархи гомдол мэдээлэлтэй танилцахад уг нисдэг тэрэг улсын тусгай хамгаалалттай газар буусан гэх үйлдэл нь Монгол улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12. 8 дахь хэсгийг зөрчин зөвшөөрөл аваагүй боловч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн гадаадын иргэдийг зөөвөрлөж явсан ,Nomadic-adventure аялал жуулчлалын компани нь МАК компанитай хамтран ажилладаг, аялал жуулчлалын баг наашаа гархаасаа өмнө БОАЖ яамны мэргэжилтэнтэй утсаар ярьсан аялал бол зөвшөөрөл авах хэрэггүй гэсэн гэх/ Б.Бямбасүрэнгийн яриа/,Nomadic adventure аялал жуулчлалын компани захирал Б.Бямбасүрэн нь аялалын зорилгын талаар мэдүүлэг өгөхөөс татгалзан “БОАЖЯаман дээр очиж асуудлыг шийдүүлнэ” гэж хүсэлт амаар гаргасан,энэ аялал нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалттай газраас/Богд хан уулаас/ эхэлсэн зэрэг нөхцөл байдал нь хэд хэдэн байгууллагатай хамааралтай мөн эдгээр албан тушаалтнуудын шийдвэр гаргах дээд байгууллага нь Улаанбаатар хотод байрладаг байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 6.4.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ГГБЦГХЗахиргаанаас №-02 бүртгэлийн дугаартай 8 хуудас гомдол /мэдээлэл/-ыг харьяаллын дагуу Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны дэргэдэх Тусгай Хамгаалалттай Нутгийн Удирдлагын газарт шилжүүлэх саналыг Өмнөговь аймгийн Прокурорын газрын Д.Мөнхтуяа прокурорт гаргаж хүргүүлэв.Говь-Эрдэнэ аялал жуулчлалын баазын менежер М.Энхмандахын өгсөн мэдүүлгээр нисдэг тэрэгний буултуудыг лавлахад Хонгорын голын аялал жуулчлалын бүсэд Улаанбаатар хотын Гео-сан ХХК болон Namodic-expedition нь нисдэг тэргээр 2 удаа буулт хийсэн байна./ Утас 99281073 Болорчимэг Гурван тэмээт жуулчны баазын төв оффист менежер нь мөн адил хариулт өгөв./
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ