2018 оны 06 сарын 06
2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр :Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн дарга Б.Нансалмаа, Санхүүгийн хэлтсийн нягтлан бодогч Б.Болорцэцэг, Жолооч Ш.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/191 дүгээр тушаалын дагуу Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд эд хөрөнгийн тооллого хийж, нягтлан болох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаа. Хамгаалалтын захиргаанаас байгууллагын богино хэмжээний теле танилцуулга, байгууллагын сүлд дууны клип үзүүлж, нягтлан бодогч С.Дэлгэрцэцэг санхүүгийн талаар мэдээлэл хийлээ. Мөн ажлын хэсгийн ахлагч Б.Нансалмаа БОАЖЯ-ны үйл ажиллагаа болон санхүүгийн талаар танилцуулгыг хийж тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцов. Байгууллагад ашиглагдаж буй үндсэн хөрөнгийн тооллогыг БОАЖЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга Б.Нансалмаа, нягтлан бодогч Б.Болорцэцэг, Говь гурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны нярав Ц.Байгальмаа, мэргэжилтэн Б.Тэгшжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр эд зүйлсийг карттай нь тулган, үзэж тоолов. Ургамал хамгаалал, байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлын тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах санал, 2016 оны байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/58 дугаар тушаалаар баталсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг батлах тухай тушаалыг хэрэгжүүлж ажиллах, тухайн газрын даргын тушаал гарсан эсэх гараагүй бол гаргуулах, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах саналуудыг авч, ажлын хэсгийн бүрэлдэхүүн зөвлөмж өгч ажиллаа.Үүнд:
1. Эд хариуцагчийн картанд бүртгэсэн хөрөнгийг данс бүртгэлд бүгдийг тусгах,
2. Үндсэн болон эргэлтийн хөрөнгийг нэг загварт оруулж коджуулах, данс бүртгэлд тусгах,
3. Үндсэн хөрөнгөнд бүртгэгдээгүй бараа материалыг данс бүртгэлд тусгах,
4. Эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, ашиглагдахгүй байгаа эвдэрсэн хөрөнгийг өмч хамгаалах байнгын зөвлөлөөр оруулж тухай бүр шийдвэрийг гаргуулж актлах,
5. Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төслөөс ирүүлсэн шинэ хөрөнгийг хагас жилийн тооллогоор үндсэн хөрөнгөнд бүртгэж авах
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ