Хяналт шалгалт

2018 оны 06 сарын 06

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 3 хоногийн хугацаатай,батлагдсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтаар Баяндалай сумын Баянцагааны нуруу орчмын Дэвсэг, Даланхайлаастын эх, Улаан толгой,Баянбор нурууны Хавцгайтын шанд ,Алаг эрдэнэ,Цагаан ус, Хуурай сарын эх, Худаг шанд, Цоохор даага,Хүрэн овоо, Хар чулуутын эх зэрэг газруудаар ГГБЦГХЗахиргааны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батсаруул, мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч В. Өсөхбаяр,байгаль орчны хяналтын улсын байцаагч,байгаль хамгаалагч О.Мэндбаяр, жолооч Т.Өнөр нар шалгалтаар ажиллав.Баянбор нурууны ард зөрчилгүй байлаа. Хавцгайтын шандад 3 машин 10 гаруй иргэд, Хувын голын Мааньтын Дэвсэгт 4 машин 20 орчим иргэд байсныг хууль сануулж буцаалаа.зөрчил гаргач нараар ойр орчмын хогийг түүлгэж талбайг цэвэрлүүлэв. Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Нямсүрэн ахлагчтай Хонгорын гол хэсгийн байгаль хамгаалагч Сэврэй сумын Тал гашуун,Зүүн баруун шургуул,Сондогийн хоолой зэрэг газруудаар цагаан гоеон ы эргүүл хийхэд зөрчилгүй байлаа

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now