2018 оны 06 сарын 06
2018 оны 05 сарын 22,23-ны өдөр “Говийн бүсийн амьтны аймгийн судалгаа, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, БОАЖГ, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/, Олон улсын тахь групп, Өвөр Монголын их сургууль, ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Оюу толгой компани, Ирвэс хамгаалах сан, Мазаалай сан, Дэлхийн байгаль хамгаалах сан, Зэрлэг амьтан хамгаалах төв /WSCC/, Монголын шувуу хамгаалах төв /MBCC/, МУИС, Саусгоби сэндс ХХК, Өсөх зоос ХХК, Чинхуа Мак Нарийн сухайт ХХК, Мөнхноён суврага ХХК, Таван толгой ХК, Энержи ресурс ХХКомпаниуд “Өмнийн говийн тууртан амьтдын популяцийн мониторинг”, “Зүүн гарын говийн тахь-ийн тоо толгой, хамгаалал”, “Монгол орны хавтгай тэмээний тоо толгой, тархац нутгийн өнөөгийн байдал, хамгааллын асуудлууд”, “Монгол орны говийн бүсэд тархсан цагаан зээрийн популяцийн төлөв байдал, шилжилт хөдөлгөөн”, “Өмнөговь аймгийн тууртан амьтдын шилжилт хөдөлгөөн”, “Өмнөговь аймгийн зарим уулсын цоохор ирвэсийн тоо толгойн үнэлгээ”, “Мазаалай баавгайн судалгаа, хамгаалал”, “Цагаан богд ууланд хийгдэж буй мазаалай баавгайн мониторинг судалгаа”, “Монгол бөхөнгийн популяцийн мониторинг, шилжилт хөдөлгөөн, хамгаалал”, “Өмнийн говийн хулангийн хууль бус агнуурын төлөв байдал”, “Монгол орны говийн бүсийн мэрэгчдийн бүлгэмдэл, популяцийн судалгаа”, “Өмнийн говийн жороо тоодгийн судалгаа хамгаалал”, “Өмнийн говийн мөлхөгчдийн судалгаа, хамгааллын асуудал”, “Галбын говийн Монгол жороо-н судалгаа, хамгаалал”, “Монгол орны говь цөлийн нугаламгүйтэн амьтад: Зүйлийн баялаг ба онцлог”, “Зэрлэг амьтдын халдварт өвчин, урьдчилан сэргийлэх арга замууд”, “Монгол орны дүйцүүлэн хамгааллын тухай хууль, тогтоомж, Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй дүйцүүлэн хамгаалал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ