Өмнөговь аймгийн аялал жуулчлалын улирлын нээлтийн арга хэмжээг Говь гурван сайхан уулын Ёлын аманд 2018 оны 05 сарын 26-ны өдөр, эдүгээ 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Сайханы сарлагын баяр"-ын арга хэмжээтэй хамтатган зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд нийт 9 сумын 51 өрхийн 1010 сарлаг сүрэг байгаа бөгөөд хамгийн олон буюу 453 сарлаг Баяндалай суманд бүртгэлтэй байна. Тус арга хэмжээний үеэр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, хогийн уут, аяллын санамж, маршрут, зөрчлийн тухай хууль, биологийн төрөл зүйлийн талаарх гарын авлага тарааж, Ханхонгор сумын байгаль хамгаалах “Хэрмийн бялзуухай”, Баяндалай сумын “Ёл” клубүүдтэй хог хаягдал цэвэрлэж, хамтран ажиллаа. Хяналтын постоор монгол 1235, гадаадын 37 нийт 1272 жуулчин нэвтэрлээ.

Аялал жуулчлалын гол зорин очих газруудад хог хаягдлын менежментийг 2018 онд Сэврэй сумын "Хонгорын гол", Зүүн сайхан уулын "Ёлын ам"-наас бусад газруудад төвлөрсөн хог хаягдлын цэггүй өөрөөр хэлбэл аялагч бүр хог хаягдлаа зориулалтын хогийн уутанд хуримтлуулж, төв суурин газрын хог хаягдлын цэгт хаях менежментийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан хог хаягдлын санамж бүхий 12 ширхэг тэмдэг тэмдэглэгээг “Хавцгайт”, Дүнгэнээ”, “Мухар шивэрт”, “Ёл”, “Оюут”-ын амуудад шинээр хийж байрлууллаа.

“Сайханы сарлагын баяр”-ын арга хэмжээнд сарлаг бүхий Баяндалай, Хүрмэн, Ханхонгор, Даланзадгад, Булган сумдын сарлаг бүхий иргэд оролцож, дараах төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулж, Тэргүүн байранд Баяндалай, Дэд байранд Ханхонгор, Гутгаар байранд Хүрмэн сумдууд байр эзэлж, шагнагдлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now