Өмнөговь аймгийн аялал жуулчлалын эвент арга хэмжээ болох "Сайханы сарлагийн баяр-2018" арга хэмжээ 05 сарын 26-ны өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Сарлаг сүрэг үржүүлэгчдийн зөвлөгөөн 15 жилийн дараа буюу 2018 оны 05 сарын 09-ны өдөр Нутгийн удирдлагын ордны "Сүлд" танхимд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг аймгийн ЗДТГазар, ХХААГ зохион байгуулж, оролцогч байгууллагаар ГГБЦГХЗ, БОАЖГ, "Гайхамшигт говь" АЖХ, аймгийн "Бэлчээр ашиглагчдын холбоо" зэрэг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд, Баяндалай, Хүрмэн, Ханхонгор сумдын 40 гаруй сарлагчид оролцож, Сарлаг үржүүлэгчдэд тулгамдсан асуудлыг тодорхойлох, сарлаг үхрийн ашиг шим, чанарыг сайжруулж, аж ахуйн хэрэглээг нэмэгдүүлэх, сарлаг үржүүлэгчид, төрийн байгууллага, орон нутагт хандсан уриалга гарган хэрэгжүүлэх уриан дор зохион байгууллаа.
                 Тус зөвлөгөөнд Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн В.Өсөхбаяр, Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Т. Ганчулуун нар ТХГНутагт хэрэгжиж буй хуулийн хэрэгжилт, Аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ болон ТХГНутагт 2018 оны 06 сарын 01-нээс стандарт шаардлагад нийцэхгүй нүхэн жорлон, угаадасны нүхийг хориглож байгаатай холбогдол бүхий мэдээ мэдээллүүдийг өгч ажиллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now