ХЗахиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсаруулын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 04 сарын 30-наас 2 хоногийн хугацаагаар мэргэжилтэн Т.Ганчулуун, Б.Олз, байгаль хамгаалагч О.Мэндбаяр, Д.Соронзонболд,  А.Нямсүрэн, Л.Дашзэвэг, Ё.Анхбаяр, Б.Батболд, Ц.Доржсүрэн жолооч Т.Өнөр нар Оюут, Ёл, Мухар шивэртийн амуудын засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

 Хийгдсэн засвар тохижилтын ажлууд:

  1. Модон сүүдрэвчийн бандан сандалны унасан тавцан 3ш-ийг шинээр хийлгэж сольсон.
  2. Сүүдрэвч, модон самбарнуудыг марельтай лакаар өнгөлж, дээврийг будсан
  3. 2 самбарны мэдээллийг төмөр болон PVC материал дээр гадна стикер наалтаар хэвлүүлж, сольсон.
  4. Самбар, хяналтын постны логоог сольсон
  5. Ёлын амны зогсоолын шатанд төмрөөр хашлага хийж, никель шүршигчээр өнгөлсөн
  6.  Машин дайрч ороод байсан түмбээг түгжиж хаалтыг зассан
  7. Оюутын амны төвлөрсөн хогийг асгасан
  8. Мухар шивэртийн амны хогийг зөөж, төвлөрсөн хогийн цэггүй болгосон
  9. Мухар шивэртийн амны унасан нойлын кабиныг босгож бэхлэх зэрэг ажлуудыг хийсэн.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now