2018 оны 04 сарын 04
2018 оны 04 сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод “Унаган байгаль-Ухаалаг хэрэглээ” сэдэвт аймгийн хэмжээний нэгдсэн уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд БОАЖуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХурлын гишүүн н.Энхболд, Н.Амарзаяа, БОАЖЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нараас гадна ТХНУГазрын ахлах мэргэжилтэн Ч.Гал, АЖБЗГазрын мэргэжилтэн н.Баясгалан, олон улсын байгууллагын төлөөллүүд, БОАЖГ, ГГБЦГХЗ, АӨГСГЗ, УЦУОША, сумдын Засаг дарга нар, уул уурхай, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн 300 гаруй төлөөлөл оролцож бүтэн өдрийн турш уул уурхай, нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалал, ус ашиглалт, . аялал жуулчлалын талаар хэлэлцлээ.
Өмнөговь аймаг 2018 оны төсөвтөө байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлд зарцуулахаар 12 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 6 тэрбумыг нь агаарын бохрирдлыг бууруулахад, 700 саяыг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, 2 тэрбумыг хог хаягдлын менежмент, ландшафт бий болгоход, үлдсэн санхүүжилтийг нөхөн сэргээлт, ус дахин ашиглалтын чиглэлээр зарцуулахаар төлвөлснөөс манай хамгаалалттай газар нутгийн Зүүнсайхан уулын амуудад 227 сая төгрөгний тохижилтын ажил энэ онд хийгдэхээр тусгагдсан.
Тус зөвлөгөөнд:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Байгаль орчин, аялал жуулчлалын төрийн бодлого цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, БОАЖЯамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар “Усны талаар баримталж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Орхон говь” төслийн явц”, TNC, Байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Д.Галбадрах “Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэх асуудлууд”, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн С.Баясгалан “Аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлого шийдвэр”, БОАЖЯамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат “Уул уурхай ба байгаль хамгаалал”, БОАЖЯамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал “Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвүүдээр нэгдсэн зөвлөгөөнд илтгэл тавьлаа.
Салбар хэлэлцүүлэгт ХЗ-ны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн В.Өсөхбаяр “Тусгай хамгаалалттай газрын хамгааллын асуудал, эвдэрсэн газрын нөхөн сэргээлт” сэдвээр мэдээлэл хийлээ. Аялал жуулчлалын салбар хэлэлцүүлэгт ТХНУГазрын ахлах мэргэжилтэн Ч.Гал, ХЗ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсаруул нар аялал жуулчлал, газар ашиглалттай холбоотой зөвлөгөөнд оролцогчдын асуултанд хариулт өглөө.
Өвөлжөө, хаваржаа, зуслангийн зориулалтаар орон нутгаас олгосон зөвшөөрлөөр гэр буудал, эко гэр ажиллуулж буй иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож, орчны бүс рүү шилжүүлэх тухай 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 07/4285 тоот албан бичиг болон ТХНУГазрын дарга Ч.Батсансарын үүрэг болгосон ажлын хэрэгжилтийн хүрээнд Хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэр буудлуудын асуудал яригдаж, дараах шийдвэрийг гаргалаа:
Ёлын ам орчимд үйл ажиллагаа явуулж байгаа гэр буудал, шопуудыг Орчны бүс рүү нүүлгэн шилжүүлэх, Сэврэй сумын Хонгорын голд үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн иргэдийн асуудлыг УТХамгаалалтанд авсан газар нутгийн онцлог байдлыг харгалзан үзэж, БОАЖЯамны бодлогыг эргэн харж, хариу мэдэгдэх тухай АЖБЗГазрын мэргэжилтэн н.Баясгалан мэдэгдлээ. Аялал жуулчлалын салбар хэлэлцүүлэгт оролцсон иргэдэд гарын авлага, брошур тараалаа.
Ахлах мэргэжилтэн Ч.Гал зөвлөгөөний дараа Хамгаалалтын захиргааны хамт олонтой уулзалт зохион байгууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ