Байгаль орчин Аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөгийг байгаль орчны салбар байгууллагууд Өмнөговь аймгийн “Их бүтээн байгуулалтын жилийн нээлттэй хаалганы өдөрлөгтэй хамтатган  2018 оны 03 сарын 18-ны өдөр 0900-1700 цагийн хооронд  Нутгийн удирдлагын ордонд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт БОАЖГ, ГГБЦГ, АӨГСГЗ, УЦУОШАлбадаас гадна төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлан оролцлоо. Нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд ТХГазрын талаарх мэдээлэл, хууль тогтоомж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн гэр буудлуудыг ТХГазраас гаргах тухай АЖБЗГазрын дарга болон ТХНУГазрын даргын шийдвэр, 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн ТХГазарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагууд байгаль орчинд ээлтэй био нойлыг үйл ажиллагаандаа нэвтүүлж ажиллах,  Цогцолборт газарт шинэчлэгдэн хийгдсэн аяллын маршрутын талаарх мэдээллийг тус тус танилцуулж, ГГБЦГазрын танилцуулга мэдээлэл бүхий 6 төрлийн гарын авлага 400 ширхэгийг тарааж, иргэдийн санал хүсэлтийг авч, асуусан асуултанд хариулт өгч, судалгааны багаж хэрэгслийг танилцууллаа. 

2018 оны 03 сарын 19-ны өдөр Хамгаалалтын захиргааны бүсийн мэдээллийн төвд Даланзадгад сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн “Цасны хажир”, 2-р сургуулийн “Мазаалай”, 3-р сургуулийн “Шонхор”, 4-р сургуулийн “Говийн төгөл”   байгаль хамгаалах клубын багш, сурагчдад мэдээлэл хийж гарын авлага брошур тарааж, санал хүсэлтийг авч, сурталчилгаа хийлээ.

Мөн аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ХОХБТХэлсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ нар байгаль орчны салбар байгууллагын төлөөллүүдтэй “Өглөөний цай” хөтөлбөр зохион байгууллаа. Нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг тохиолдуулан байгаль орчны салбарын байгууллагууд тулгамдаж буй асуудлуудаа аймгийн удирдлагуудад танилцууллаа.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд Хамгаалалтын захиргаанаас зохион байгуулж байгаа ажлын хүрээнд орон нутгийн UCTV телевиз-д ярилцлага өглөө.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now