2018 оны 03 сарын 09
Монгол оронд төдийгүй дэлхийд нэн ховордож улаан дансанд орсон цоохор ирвэс (Uncia uncia)- ний популяцийн тоо толгойг гаргах мониторинг судалгааны хүрээнд ГГБЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Тэгшжаргал, байгаль хамгаалагчид Р.Батцог, Д.Баярсайхан, А.Ганболд, Б.Батболд нар, Ирвэс Хамгаалах Сангийн биологич Гантулгатай хамтран 2018 оны 2-р сарын 24-нөөс эхлэн 10 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд цоохор ирвэсний цөм нутаг болох Зүүнсайхан ууланд 15ш, Дундсайхан ууланд 14ш, Баруунсайхан ууланд 14ш, Баянцагааны нуруунд 12ш Reconyx маркын 55 автомат камерийг 60 хоногийн хугацаатай байршуулан тавилаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ