2018 оны 03 сарын 07
2018 оны 03 сарын 05, 06-ны өдрүүдэд БОАЖЯамны сайдын А/37 дугаартай Хууль бус, зөвшөөрөлгүй баригдсан хашаа, байшин, барилга байгууламжийг буулгах тухай тушаал, ТХНУГазрын дарга Ч.Батсансарын ТХГазарт үйл ажиллагаа явуулж байгаа гэр буудлуудыг тусгай хамгаалалттай газраас гаргах тухай, 2018 оны 06 сарын 01-нээс ТХГазарт стандартын бус ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглосон тухай мэдэгдлүүдийн дагуу ГГБЦГазарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд, гэр буудал, гэр шоп, хөтчийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Аж ахуй нэгж байгууллагуудад хууль бус, зөвшөөрөлгүй баригдсан хашаа, байшин, барилга байгууламжийг буулгах тухай тушаалыг танилцуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу БОНБҮнэлгээ хийлгэж ТХГазарт газар ашиглах гэрчилгээ авах, газар ашиглах гэрээ байгуулж зөрчлийг арилгах талаар чиглэл өглөө. Мөн Ёлын аманд үйл ажиллагаа явуулж байгаа гэр шоп, буудлын үйлчилгээ эрхлэгч иргэдэд ТХГазраас гарах тухай шийдвэрийг танилцуулсан. Ёлын амны хог хаягдлын менежментийг тус аманд үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, зөөврийг аймгийн Захирагчийн ажлын албатай хамтран ажиллах гэрээгээр зохицуулахаар боллоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ