2018 оны 02 сарын 13-14-ны өдрүүдэд УИХурлын гишүүн, БОАЖЯамны сайд Н.Цэрэнбат, УИХурлын гишүүн Н.Амарзаяа, ТХНУГазрын дарга Ч.Батсансар, БОАЖЯ-ны Үнэлгээний хэлтсийн дарга н.Энхбат,  Аймгийн засаг дарга Н.Наранбаатар, МХГазрын дарга Д.Мөнхтулга, БОАЖГазрын дарга Б.Пүрэвтулга, ГГБЦГХЗахиргааны дарга Б.Батсаруул нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс Өмнөговь аймгийн Сэврэй, Булган сумдын нутгаар Улсын аварга малчны шагнал гардуулах, уулзалт зохион байгуулах ажлын хүрээнд ажиллаа.

 02 сарын 13-ны өдөр ГГБЦГазрын Сэврэй сумын Баянбор нуруу, Зөөлөнгийн нуруу гэх газруудаар явж танилцлаа. Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин н.Мягмарбаатар, Булган сумын Дэн багийн малчин н.Отгонсүрэн нарт Улсын аварга малчны цол тэмдгийг гардуулж, сум орон нутгийн иргэдэд Засгийн газар, УИХурлын бодлогийн  талаар мэдээлэл хийлээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now