2018 оны 01 сарын 30
2018 оны 01 сарын 23, 24-ны өдрүүдэд БОАЖЯамны харьяа Цаг уур, орчны шинжилгээний газарт Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний нэгдсэн цахим хуудас / mpa.gov.mn /, Хамгаалалтын захиргаадын цахим хуудас /ххх.mpa.gov.mn/-ийн мэдээллийн баяжилт, ашиглалт болон өөрсдийн цахим шуудан / info@ ххх.mpa.gov.mn /-ны ашиглалт, цахим хуудасны цаашдын тогтмол хэрэглээг хангах зорилгоор сургалт зохион байгуулагдаж сургалтанд АЖСС хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун хамрагдлаа. Тус сургалтыг “Amin network” компаны мэргэжилтэн н.Цэрэнтогтох хийж, сургалтаар Хамгаалалтын захиргааны веб сайтыг ашиглах, мэдээлэл нэмэх хөгжүүлэх, зургийн хэмжээ засах, шахах, бичлэг оруулах, @ mpa.gov.mn и-мейл хаяг ашиглалт, тохиргоо зэргийг хийлээ. Манай Хамгаалалтын захиргааны албан ёсны веб мейл хаяг: gobigurvansaikhan@mpa.gov.mn болж өөрчлөгдсөн.
ТХНУГазрын мэргэжилтэн н.Болдбаатар Хамгаалалтын захиргаадын мэргэжилтнүүдэд мэдээлэл хийж, сертификат гардууллаа.
БОАЖЯамны захиалгаар Хамгаалалтын захиргаадад шилэн кабель татсан компаны мэргэжилтэн интернетийн ашиглалт, хурд хүчин чадлын талаар мэдээлэл хийж доголдол гарсан тохиолдолд холбоо барьж хамтарч ажиллаж байх талаар ярьлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ