Шувуу ажиглах аялал

2017 оны 11 сарын 08

2017.10.07–ны  өдөр “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр Даланзадгад суманд шувууны танин мэдэхүй, судалгаа  ажиглалт хийх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Говь Гурвансайханы БЦГ-ын мэргэжилтэн Б.Нарангарав, байгаль хамгаалагч О.Мэндбаяр нар оролцов.

Шувуу ажиглах аяллаар дараах мэдээллүүдийг хүргэлээ. Үүнд:

Шувууны морфологи шинж, өнгө зүс, нисэлт, өдөр шөнийн амьдрал, байгаль – шувууны шүтэлцээний талаар  мөн Монгол орон нь нүүдлийн шувуудын чухал орон гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна. Монгол оронд шувуу ажиглах 40 гаруй чухал газар байдгаас Өмнөговь аймагт:

  • Говь Гурвансайхан уул
  •  Борзонгийн говь
  •  Галбын говь
  • Баян цөөрөм гэх мэт ойтой, ойжуулалт хийгдсэн газруудад  ус бараадаж дамжин явдаг нь судалгаагаар нотлогдсон байна.

Сүүлийн жилүүдэд гадаадын жуулчид Монгол оронд шувуу ажиглахаар ихээр ирдэг болсон. Дэлхийн хэмжээний шувууний нүүдлийн 2 том зам нь монгол орон ялангуяа Өмнөговь аймгийн Баруун хэсгээр дамжин өнгөрдөг байна. Халуун орны зарим шувууд монгол оронд өвөлждөг болсон судалгаа байна.


Судалгаанд оролцогчид аймгийн төвийн мод үржүүлгийн талбай, Далангийн цөөрөмд Шувуу ажиглалтын судалгааг хийсэн. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now