2017 оны 11 сарын 08
2017 оны 09 сарын 25, 26-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд “Говийн гайхамшигт зургаа” хоёрдугаар уулзалт зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд нийт 5 аймгийн 5 сумын 275 төлөөлөгч оролцож, “Баянтооройн тунхаг бичиг”-ийг баталлаа. Өмнөговь аймгаас ГГБЦГХЗахиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Тэгшжаргалаар ахлуулан мэргэжилтэн Б.Нарангарав, Т.Ганчулуун, байгаль хамгаалагч Ц.Доржсүрэн, А.Нямсүрэн, Ба.Мөнхжаргал, Э.Ганбат, БОАЖГазрын мэргэжилтэн Т.Пунсанцогвоо, ОНХАлбаны хэвлэл мэдээллийн ажилтан А.Шинэхүү, АӨГСГЗахиргааны дарга н.Чандмань нар оролцож, санал бодлоо солилцлоо. Дэлхий нийтийн хэмжээнд нэн ховор, ховор зүйл болох хавтгай тэмээ, мазаалай, хулан, тахь, монгол бөхөн, хар сүүлт гэсэн 6 зүйл амьтныг Монгол орны говь цөлийн экосистемийн амьтны аймгийн үндсэн төлөөлөл болохыг хүлээн зөвшөөрч, Өмнөговь аймаг GG-6 д нэгдэхээр боллоо. Говийн гайхамшигт зургаа санаачлагын удирдах зөвлөлийг “Зохицуулах зөвлөл” нэртэй байхаар мөн 2018 оны уулзалт зөвлөгөөнийг олон улсын хэмжээнд Баянхонгор аймагт зохион байгуулахаар тогтлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ