Аялал зохион байгууллаа

2017 оны 11 сарын 08

2017 оны 09 сарын 9-ны өдөр Улсын тэргүүний “Эрдмийн гэгээ” сургуулийн байгаль хамгаалах “Мазаалай” клубын сурагчдыг хамруулсан эко аялалыг ГГБЦГХЗ, “Говийн гурван тэмээ” жуулчны бааз хамтран зохион байгууллаа. Аялалд Хамгаалалтын захиргааны Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун, байгаль хамгаалагч Э.Ганбат,  “Говийн гурван тэмээ” жуулчны баазын менежер М.Буянтогтох, “Хэрмийн бялзуухай” клубын багш Х.Өнөрцэцэг, клубын 16 сурагч хамрагдлаа.

Аялалын маршрут Даланзадгадаас Мухар шивэртийн ам, Молцог элс, “Говийн гурван тэмээ” жуулчны бааз, Даланзадгад гэсэн маршрутын дагуу нийт 245 км зам аялалаа.  Мухар шивэртийн амны хог хаягдлыг цэвэрлэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх танилцуулга мэдээллийг өгч харилцан ярилцан, гарын авлага брошур тараалаа.  

Аялалын хөтөлбөрийн дагуу Молцог элсэн дээр уралдаан тэмцээн зохион байгуулж сурагчдыг урамшууллаа. Аялалын бүрэлдэхүүн “Говийн гурван тэмээ” жуулчны баазын үйл ажиллагаатай танилцаж, жуулчдад ТХГНутгийн талаарх мэдээллийг хийж, байгаль хамгаалах клубын үйл ажиллагааг танилцуулж, ардын язгуур урлагийг сурталчиллаа.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now