Элсэн манханы баяр

2017 оны 10 сарын 11

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ӨРХИЙН ОРЛОГО” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж говь нутгийн 9 гайхамшигийн нэг Хонгорын голын дуут манхны өвөрт “Элсэн манханы баяр-2017” арга хэмжээг 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
Монголын говийн зэрлэг туруутан амьтад, унаган төрхөө хадгалан үлдсэн уудам тэнэгэр газар нутаг байгаль орчин, эко систем болоод алдарт “Хонгорын элс”-ийг сурталчлан таниулж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монголын говийн аялал жуулчлалын хугацааг уртасгах томоохон зорилгын дор энэхүү арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГазар, ХОХБТХ, БОАЖГ, ГГБЦГХЗ, “Гайхамшигт говь” АЖХолбоод хамтран зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Сэврэй, Гурвантэс, Баяндалай, Ханхонгор, Ноён сумдаас гадна аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд, байгууллага хамт олон, нутгийн иргэд, малчдын бүлэг нөхөрлөлүүд – элсэн уулын оргил булаацалдах, элсний волейбол, элсний сумо, GPS ашиглан туг олох, гэрэл зургийн уралдаан, марафон гүйлт бүхий элсний спортын 6 төрлийн тэмцээнд амжилттай оролцлоо.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now