08 сарын 5-ны өдөр Ханхонгор сумын Мандах багийн нутагт “Монголын нүүдэлчдийн нэг өдөр- 2017” аялал жуулчлалын өдөрлөг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. .Уг арга хэмжээг Швецарын хөшжлийн агентлаг Ногоон алт малын эрүүл мэнд төсөл Монголын бэлчээр ашиглагчдын холбоо Аймгийн ЗДТГазар ГГБЦГХЗ, Монгол говь малчдын холбоо Ханхонгор сумын ЗДТГазар малчдын бүлгүүд хамтран зохион байгууллаа. Монгол мал аж ахуйн уламжлал, ёс заншил, соёлыг түгээн дэлгэрүүлэх, таван хошуу малын уналга, сүү, цагаан идээг боловсруулах, нүүдэлчин заншлаа сурталчилах томоохон зорилго бүхий тус өдөрлөгийн хүрээнд:

Унага уургалах, гүү уях ёсон, ямаа саах, ингэ саах, ингэ хөөслөх зан үйл, эрийн 3 наадам, цагаан сарын ёсон, гүү саах, эмнэг сургах, үрсний найр, эсгийн хийх, гар урлал, сур элдэх, нүүдэл тосох, гэр барих, бэр гуйх, хүүхдийн үс авах гэх мэт монголын уламжлалт зан үйлийг гадна дотны жуулчдад сурталчиллаа.

Ханхонгор суманд “Ногоон алт малын эрүүл мэнд” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд тус төсөлд хамрагдсанаар малдчын хувьд бүлэг хэсгээрээ хамтарч бэлчээр усаа хамгаалах малаас гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж борлуулах, хамтын хөдөлмөрөө хоршиж орлогоо нэмэгдүүлэх бэлчээрийн даацад тохируулж мал сүргээ маллах зэрэг боломж бүрдэж малчдын байгууллагийн хөгжлийн эхлэл тавигдаж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now